5 дугаар зүйл. Төрөөс үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэхэд баримтлах зарчим
5.1.Төрөөс үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
5.1.1.үндэсний авто замын сүлжээг хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэх;
5.1.2.авто зам, замын байгууламжийг эрх бүхий байгууллагаар батлагдсан стандарт, норм, нормативын дагуу барьж байгуулах;
5.1.3.авто зам барих, эзэмших, ашиглах, арчлах, хамгаалах, засварлах үеийн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
5.1.4.үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэх, ашиглах удирдлагын нэгдмэл бүтэц, тогтолцоотой байх.