8 дугаар зүйл. Авто замын норм, норматив, техникийн баримт бичиг, норм, нормативын сан

АВТО ЗАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Авто замын норм, норматив, техникийн баримт бичиг, норм, нормативын сан

8.1.Монгол Улс авто замын норм, норматив, техникийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоотой байна.

8.2.Авто замын норм, норматив, техникийн баримт бичгийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, холбогдох эрх бүхий байгууллага батална.

8.3.Авто замын норм, норматив, техникийн баримт бичгийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүй хувилж, олшруулахыг хориглоно.

8.4.Авто замын норм, норматив, техникийн баримт бичгийг боловсруулах, батлах, боловсронгуй болгож хөгжүүлэх "Авто замын норм, нормативын сан"-тай байх бөгөөд уг сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

8.4.1.авто замын барилга, засвар, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын төсөвт өртгийн 0.4 хувиар тооцсон орлого;

8.4.2.авто замын норм, норматив, техникийн баримт бичиг борлуулсны орлого;

8.4.3.авто замын норм, норматив, техникийн баримт бичийг боловсронгуй болгох зорилгоор өгсөн хандив;

8.4.4.бусад.

8.5."Авто замын норм, нормативын сан"-гийн хөрөнгийг авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичиг боловсруулах, хэвлэж олшруулах, сурталчлах болон тэдгээрийг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулна.

8.6."Авто замын норм, нормативын сангийн ажиллах журам"-ыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Авто замын талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.