9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
9.1.Засгийн газар авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.Монгол Улсын авто замын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.2.авто замын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
9.1.3.авто замын үндэсний сүлжээг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.4.авто замын салбарын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
9.1.5.гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах эрх олгох;
9.1.6.авто замын засвар, арчлалтыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах, замын стандарт, норм, норматив, техник технологийг сайжруулах үүрэг бүхий авто замын судалгаа, шинжилгээний байгууллага ажиллуулах;
9.1.7.олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор норм, нормативаар тогтоосон авто замын арчлалт, урсгал засварын ажилд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган батлуулах, хэрэгжилтийг хангуулах;
9.1.8.тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам батлах.