14 дугаар зүйл. Залуучууд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэх

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Залуучууд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэх

14.1.Залуучуудыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

14.1.1.шийдвэр гаргах, нөлөөлөл үзүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд шууд болон өөрийн төлөөллийн байгууллага, хуулийн этгээдээр дамжуулан оролцох боломжийг бүрдүүлэх;

14.1.2.сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх, түүнийг бууруулах үйл ажиллагаанд залуучуудын оролцоог дэмжих.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.