15 дугаар зүйл. Сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих

15.1.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага залуучуудын иргэний нийгмийн байгууллага, нийтэд тустай үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дараахь чиглэлээр дэмжинэ: /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.1.залуучуудыг бие даан амьдрах, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах;

15.1.2.залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

15.1.3.зорилтот бүлгийн залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааг сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулах;

15.1.4.хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамж, халамжийн үйл ажиллагаанд сайн дурынхан, аж ахуйн нэгж, байгууллага хамтран ажиллахыг дэмжих.

15.2.Энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэж, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.