16 дугаар зүйл. Хүмүүнлэгийн ажилд оролцох оролцоог дэмжих
16.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан сайн дурын болон хүмүүнлэгийн ажилд оролцсон залуучууд болон залуучуудын иргэний нийгмийн байгууллагын сайн туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан алдаршуулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ