18 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · энэ зүйлийг 2021-12-17-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2021-12-17-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

18.1.Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

18.1.2. залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг батлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.1.3.залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, өргөн мэдүүлэх;

18.1.4.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

18.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.