19 дугаар зүйл. Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

19.1.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр дараахь чиг үүрэгтэй:

19.1.1.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах;

19.1.2.залуучуудын асуудал хариуцсан бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;

19.1.3.залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

19.1.4.залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх, тухайн салбарт ажилласан байдлыг ажлын туршлагад тооцох тогтолцоог бий болгох;

19.1.5.оюутан, суралцагчид цагийн ажил хийх тогтолцоог бий болгож, хэрэгжилтийг зохион байгуулах;

19.1.6.энэ хуулийн 20.1-д заасан төвийн үйл ажиллагааны салбар дундын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах, хүний нөөцийн чадавхыг дэмжих арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.1.7.аймаг, нийслэл, сум, дүүргийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.1.8.залуучуудын хөгжлийг дэмжихэд төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, урамшуулах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.1.9.залуучуудын мэдээллийн санг бүрдүүлж, хөтлөх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.1.10.аймаг, сум, дүүрэг дэх төвийн хэрэгжүүлэх энэ хуулийн 20.2-т заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.1.11.энэ хуулийн 19.1-д заасан зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг батлах. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.1.12.хууль тогтоомжид заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.2.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цэргийн насны залуучуудын цэргийн алба хаах хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.