20 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн чиг үүрэг /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.1.Орон нутагт залуучуудад үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвийг ажиллуулна. Залуучуудын хөгжлийн төвийн дүрмийг залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.Залуучуудын хөгжлийн төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.1.залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт явуулах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.2.залуучуудын эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргахтай холбоотой саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх, мэдээллээр хангах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.3.залуучуудын хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан сонирхлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.4.залуучуудыг хууль зүйн туслалцаа болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд холбон зуучлах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.5.гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, тулгамдсан бэрхшээлийг даван туулах талаар залуучуудад сургалт явуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.6.зорилтот бүлгийн залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллээр хангаж, ажилд зуучлах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.7.залуучуудыг гарааны компани эрхлэхийг дэмжих чиглэлээр орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай хамтран ажиллах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.2.8.хууль тогтоомжид заасан бусад. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.3.Энэ хуулийн 20.2-т заасан чиг үүргийг магадлан итгэмжлэгдсэн залуучуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах залуучуудын иргэний нийгмийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.4.Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./