21 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын чиг үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын чиг үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ залуучуудын хөгжлийг дэмжих талаар дараахь чиг үүрэгтэй:

21.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудын салбар зөвлөлийг тэргүүлэх;

21.1.2.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

21.1.3.залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах төсвийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

21.1.4.энэ хуулийн 11.1.7 дахь заалт, 13, 14, 15 дугаар зүйлд заасан арга хэмжээг залуучуудын оролцоог дэмжих тусгай хөтөлбөрийн дагуу харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

21.1.5.энэ хуулийн 9.5 дахь хэсэг, 11.1.7 дахь заалт, 20.8 дахь хэсэгт заасан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгах;

21.1.6.хууль тогтоомжид заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.