22 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл

22.1.Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.2.Залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн байгууллага, залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөллийг оролцуулан Зөвлөлийн тэргүүн батална.

22.3.Залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

22.4.Залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл нь дараахь чиг үүрэгтэй:

22.4.1.залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шаардлагатай арга хэмжээ авах;

22.4.2.залуучуудын хөгжлийг дэмжих, эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд залуучууд, залуучуудын иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах, гаргасан санаачилгыг дэмжих;

22.4.3.залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

22.4.4.залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн дүрэмд заасан бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН /Энэ бүлгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.