23 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийг дэмжих сан
23.1.Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ Залуучуудын хөгжлийг дэмжих сан /цаашид "сан" гэх/ -тай байна.
23.2.Сангийн үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална.
23.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
ХУУЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ