24 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
24.1.Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
24.2.Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу энэ хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ.
24.3.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24.4.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
БУСАД