8 дугаар зүйл. Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих
8.1.Залуучуудын хувь хүний хөгжлийг дараахь чиглэлээр дэмжинэ:
8.1.1.ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төв, багш бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хичээлийн агуулгыг тусгах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.1.2.залуучуудад зориулан хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулахыг дэмжих;
8.1.3.түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулах;
8.1.4.залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг дэмжих;
8.1.5.залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрт тусгах;
8.1.6.энэ хуулийн 8.1.5-д заасан агуулга, хөтөлбөрийг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
8.2.Энэ хуулийн 8.1.1-д заасан хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.3.Энэ хуулийн 8.1.3-т заасан цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр хамрагдаж болно.
8.4.Энэ хуулийн 8.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэгт заасан залуучуудад цэргийн мэргэжил олгох журмыг Засгийн газар батална.
8.5.Энэ хуулийн 8.1.4-т заасан бүтээлийг сонгон шалгаруулах журмыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8.6.Энэ хуулийн 8.5-т заасан журмын дагуу шалгаруулсан бүтээлийг Засгийн газрын холбогдох тусгай сангаас санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./