22 дугаар зүйл. Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх

22.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчид төлбөрийн үйлчилгээ үзүүлэх бол Монголбанкнаас тогтоосон баримт бичгийг үйлчилгээний хөлс төлсөн баримтын хамт Монголбанканд ирүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

22.2.Монголбанк энэ хуулийн 22.1-д заасан баримт бичгийг хянаж, гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

22.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь гэрээт төлөөлөгчийг Монголбанканд бүртгүүлнэ. Монголбанк гэрээт төлөөлөгчийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.

22.4.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь Монголбанкны зөвшөөрөлгүйгээр гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

22.5.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан үзүүлсэн төлбөрийн үйлчилгээний хариуцлагыг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хүлээнэ.

22.6.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн гэрээт төлөөлөгч түүний өмнөөс үйлчилгээ үзүүлж байгааг хэрэглэгчид мэдээлэх үүрэгтэй.

СИСТЕМИЙН ДҮРЭМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.