29 дугаар зүйл. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх
29.1.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөнө.
29.2.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь гэрээт төлөөлөгч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдэд энэ хуулийн 29.1-д заасан хуулийг мөрдүүлэх үүргийг хүлээнэ.