30 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчийн төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааны баримт бичгийн хадгалалт, хамгаалалт

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчийн төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааны баримт бичгийн хадгалалт, хамгаалалт

30.1.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийг хүлээн авсан, эсхүл үүссэн өдрөөс хойш 15-аас доошгүй жил хадгална.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан баримт бичгийг Монголбанк болон холбогдох төрийн байгууллагын хамтран баталсан журмын дагуу хадгалж, хамгаална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.