33 дугаар зүйл. Үйлчилгээний хөлс, шимтгэл

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-01-06

33.1.Монголбанк нь оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, зөвшөөрөл авах хүсэлт гаргагчаас үйлчилгээний хөлс, шимтгэл авна. Хөлс, шимтгэлийн хэмжээг Монголбанк тогтооно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

33.2.Үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаатай холбогдох хөлс, шимтгэлийн нөхцөл, хувь хэмжээний дээд хязгаарыг Монголбанк батална.

МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЦАХИМ ШИЛЖҮҮЛЭГ, ЦАХИМ МӨНГӨ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.