34 дугаар зүйл. Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийн хэрэгжилт, нотолгоо

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийн хэрэгжилт, нотолгоо

34.1.Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийн бүртгэлийн бичилтийг холбогдох хууль, Монголбанкнаас баталсан журмын дагуу гүйцэтгэнэ.

34.2.Монголбанк цахим мэдээний дагуу хийгдсэн мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, төлбөрийн даалгавартай холбогдох харилцааг зохицуулах журам, заавар баталж, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.