36 дугаар зүйл. Төлбөр тооцоо

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Төлбөр тооцоо

36.1.Төлбөр тооцооны системээр дамжуулсан гүйлгээ бүрийн оролцогч хооронд хийгдэх төлбөр тооцоог төлбөр тооцооны дүрмийн дагуу хийнэ.

36.2.Төлбөр тооцооны дүрэмд оролцогчоос төлбөрийн систем, клирингийн төв, арилжааны төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх эрх бүхий этгээд, бусад оролцогчийн өмнө хүлээсэн төлбөр тооцооны аливаа үүргээ гүйцэтгэх, гүйцэтгэх боломжгүй болох, эсхүл ийм нөхцөл байдал үүсч болзошгүй үед авах арга хэмжээ зэргийг тусгана.

36.3.Шууд оролцогч нь төлбөр тооцооны дансыг Монголбанкан дээр байршуулна.

36.4.Оролцогч хоорондын төлбөр тооцоог Монголбанкан дахь төлбөр тооцооны дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

36.5.Төлбөр тооцооны төлөөлөгчид тавих шаардлагыг Монголбанк тогтооно.

36.6.Оролцогч нь энэ хуулийн 36.5-д заасан шаардлагыг хангасан шууд оролцогчоор төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгүүлж болно.

36.7.Оролцогч нь энэ хуулийн 36.6-д заасны дагуу төлбөр тооцооны үүргээ төлбөр тооцооны төлөөлөгчөөр гүйцэтгүүлэх бол тухайн оролцогчийн өмнөөс аливаа төлбөр тооцооны үүргийг төлбөр тооцооны төлөөлөгч гүйцэтгэхээс өмнө түүнийг томилсон тухай мэдэгдэл болон зөвшөөрлийг операторт хүргүүлнэ.

36.8.Оролцогч нь тухайн төлбөр тооцооны төлөөлөгчөөс татгалзах тохиолдолд энэ тухай операторт 30 хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.