10.11 дугаар зүйл. Шинжээчээр оролцож болохгүй тохиолдол

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.11 дугаар зүйл. Шинжээчээр оролцож болохгүй тохиолдол

1.Шинжээч дараахь үндэслэл байвал шинжээчээр оролцож болохгүй:

1.1.тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч, оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцсон бол;

1.2.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;

1.3.шинжээч нь албан тушаалын болон бусад талаар оролцогчийн эрхшээлд байгаа бол;

1.4.оролцогчтой хувийн харилцаатай бол;

1.5.шинжилгээ хийлгэх тухай тогтоолд тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл байвал шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахаас татгалзаж, томилсон шүүх, прокурор, мөрдөгчид энэ тухай даруй мэдэгдэнэ.

3.Шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахаас татгалзсан нь үндэслэлтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч өөр шинжээчийг томилно.

4.Оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлтээ мөрдөгчид, мөрдөгч хүсэлтийг нь зөвшөөрөхгүй бол прокурорт гомдол гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.