10.5 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах
1.Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр прокурор, оролцогч иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж болно.
2.Иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэнэ. Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл татгалзан гаргаж байгаа иргэдийн төлөөлөгчийн тайлбарыг сонсож болно.