10.6 дугаар зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.6 дугаар зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах

1.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3 дугаар зүйлд заасан журам шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарах боловч тухайн шүүх хуралдаанд урьд нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцож байсан нь түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй.

2.Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх ба энэ шийдвэр эцсийн байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.