11.5 дугаар зүйл. Гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид зардал төлөх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.5 дугаар зүйл. Гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид зардал төлөх

1.Шүүхэд гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчээр дуудагдсан хүн дуудагдаж ирсэнтэй холбогдож гарсан зардлаа нөхөн төлүүлж авах эрхтэй.

2.Шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч урамшуулал авах эрхтэй.

3.Албан үүргийнхээ хувиар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.