11.6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах
1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.
2.Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно.
3.Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн хуульд заасны дагуу ялаас чөлөөлсөн тохиолдолд шүүх түүнээс зардлыг гаргуулна.
4.Эрүүгийн хэргийг энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, эсхүл ял шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцна.