14.1 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.1 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ

1.Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна:

1.1.хувийн баталгаа гаргах;

1.2.тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх;

1.3.хязгаарлалт тогтоох;

1.4.барьцаа авах;

1.5.цагдан хорих;

1.6.цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах.

2.Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.1, 1.4, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг прокурор, энэ зүйлийн 1.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөгч авна.

3.Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.

4.Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.