14.10 дугаар зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.10 дугаар зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа

1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар хүртэл байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах/, 19.6/Хорлон сүйтгэх/, 29.5/Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Нэг хэрэгт дахин, эсхүл тусгаарласан, нэгтгэсэн хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно.

5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдан цагдан хоригдсон бол цагдан хорих хугацааг шинээр тоолно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулан тооцох ба энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хорих үндсэн хугацаанаас хасаж тооцно. Баривчлагдсан 24 цаг хүртэл хугацааг цагдан хоригдсон 1 хоногоор тооцно. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан / /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Мөрдөгч яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.Шүүх цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн цагдан хорих хугацааг баривчилсан өдрөөс, эсхүл яллагдагчийг цагдан хорьсон өдрөөс эхлэн прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл тоолно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.Шүүгч баривчилсан, цагдан хорьсон цагийг захирамждаа заана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2025 оны12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.Хоригдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үед хорих ялын хугацаа дуусахаар бол энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн дагуу хоригдлыг цагдан хорих байранд хүлээн авсан өдрөөс эхлэн цагдан хорих хугацааг тоолно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.