14.9 дугаар зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, эсхүл оргон зайлсан; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.1.энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.2.эд хөрөнгө, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа насанд хүрээгүй хүний эсрэг, эсхүл амь нас, эрүүл мэнд, бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.3.зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.4.Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.5.Монгол Улсад байнга оршин суудаггүй. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол энэ хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг баримтална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр, эсхүл хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно. /Энэ хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./