14.8 дугаар зүйл. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагавар
1.Энэ хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг зөрчвөл яллагдагчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, барьцааг улсын орлого болгох үр дагавар үүсэх талаар барьцаа гаргагч, яллагдагчид танилцуулж, тэмдэглэлд тусгана.
2.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааг буцаан олгоно.