14.7 дугаар зүйл. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.7 дугаар зүйл. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

1.Яллагдагчаас барьцааны мөнгийг данс, цахим карт ашиглаж тусгай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн мөнгөн дүнгийн гүйлгээний баримтыг тэмдэглэлд хавсаргана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримтын хуулбарыг яллагдагчид болон барьцаа гаргагчид өгнө.

3.Барьцаа өгсөн яллагдагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оршин суугаа газраасаа түр явах болсон, эсхүл дуудсан цагт хүрэлцэн ирэх боломжгүй болсон бол энэ тухай шүүхийн шатанд шүүхэд, мөрдөн байцаалтын явцад прокурорт, эсхүл мөрдөгчид урьдчилан мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.