14.6 дугаар зүйл. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.6 дугаар зүйл. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ

1.Прокурор, шүүх яллагдагчид мөнгөн хэлбэрээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

2.Барьцааг яллагдагч өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргаж болно.

3.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бусдын өмнөөс барьцаа гаргахыг хориглоно.

4.Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно.

5.Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахад шүүх, прокурорын дуудсан цагт ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг яллагдагчид хүлээлгэнэ.

6.Барьцааны мөнгийг тусгай дансанд байршуулна.

7.Барьцаалуулагч нь өөрийн үүргээсээ татгалзаж барьцааны мөнгийг буцаан авах хүсэлт гаргасан нь яллагдагчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих үндэслэл болно.

8.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу барьцааны мөнгийг байршуулах, шилжүүлэх, шийдвэрлэх журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.