14.12 дугаар зүйл. Прокурор таслан сэргийлэх арга хэмжээ авах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.12 дугаар зүйл. Прокурор таслан сэргийлэх арга хэмжээ авах

1.Прокурор энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг өөрийн санаачилгаар, эсхүл энэ тухай мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шийдвэр гаргана.

2.Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгуулах хүсэлт прокурорт гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.