14.3 дугаар зүйл. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
1.Энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хувийн баталгаа гаргах яллагдагч нь байнга оршин суух газрын хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг байна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2.Хувийн баталгаа гаргасан яллагдагч ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөгдөх гэж байгаа талаар шүүх, прокурор, мөрдөгчид даруй мэдэгдэнэ.
3.Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарлана.