14.4 дугаар зүйл. Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.4 дугаар зүйл. Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болно.

2.Прокурор, эсхүл мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг яллагдагч болон холбогдох байгууллага, хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүлээн авсан байгууллага, хуулийн этгээд нь хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор прокурор, мөрдөгчид мэдэгдэнэ.

4.Хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг энэ зүйлд заасны дагуу түдгэлзүүлж болно.

5.Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан, эсхүл уг арга хэмжээг хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэр гарсан бол прокурор, эсхүл мөрдөгч уг шийдвэрийг яллагдагч болон холбогдох байгууллага, хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.