3.1 дугаар зүйл. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3.1 дугаар зүйл. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

1.Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ.

2.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ.

3.Хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдол, эсэргүүцлийн дагуу шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ.

4.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ.

5.Шүүх энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалт, 31.4, 31.5 дугаар зүйлд заасан асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэх шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.