3.4 дугаар зүйл. Шүүхийн иргэдийн төлөөлөгч
1.Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хуралдаанд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Шүүхийн иргэдийн төлөөлөгч дараахь эрхтэй:
2.1.шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад оролцож, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр асуулт тавих;
2.2.шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох.
ПРОКУРОР