5.3 дугаар зүйл. Өмгөөлөгч оролцуулах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.3 дугаар зүйл. Өмгөөлөгч оролцуулах

1.Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй:

1.1.хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй;

1.2.өсвөр насны;

1.3.монгол хэл, бичиг мэдэхгүй;

1.4.бүх насаар хорих ял оногдуулж болох;

1.5.хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;

1.6.өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан. /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.