5.2 дугаар зүйл. Өмгөөлөгчийг сонгох
1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.
2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно.
3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа шүүгч, прокурор, мөрдөгч тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй.
4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно.
5.Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах журмыг хуулиар тогтооно.
6.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна.
7.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн сонгосон өмгөөлөгч тухайн ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцох боломжгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар бол тухайн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн байцаалтын явцад хийгдэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүх, прокурор, мөрдөгч нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болно.
8.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./