6.1 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага
1.Тагнуулын байгууллага дараахь гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна:
1.1.Эрүүгийн хуулийн 14.9 /Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах/, 19.1/Эх орноосоо урвах/, 19.2/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3/Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.4/Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.5/Зэвсэгт үймээн дэгдээх/, 19.6/Хорлон сүйтгэх/, 19.7/Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх/, 19.8/Экстремист үйл ажиллагаа явуулах/, 19.9/Үндэсний эв нэгдлийг бусниулах/, 19.10/Тагнуул хийх/, 19.11/Төрийн нууцыг хууль бусаар олж авах/, 19.12/Төрийн нууцыг задруулах/, 19.13/Төрийн нууцыг үрэгдүүлэх/, 19.14/Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/, 20.1/Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх/, 20.2/Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах/, 21.13/Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/, 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт /Кибер орчинд хууль бусаар халдах/, 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт /Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах/, 27.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/, 29.1/ Түрэмгийлэл, эсхүл дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.3/Үй олноор хөнөөх зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, борлуулах/, 29.5/Төрлөөр устгах/, 29.6/Хөлсний цэрэг ашиглах/, 29.7/Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах/, 29.8/Террорист үйлдэл хийх/, 29.9/Террорист үйлдэлд бэлтгэх/, 29.10/Терроризмыг санхүүжүүлэх/, 29.11/Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.2.тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 13.1/Хүн худалдаалах/, 18.2/Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх/, 18.5/Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/, 18.6/Мөнгө угаах/ дугаар зүйл, 18.19/Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/ дүгээр зүйл, 18.20/Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/ дугаар зүйл, 20.7 дугаар зүйлийн 3.3-т, 26.1 дүгээр зүйлийн 6.1 дэх заалт /Кибер орчинд хууль бусаар халдах/, 26.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт /Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах/-д заасан гэмт хэрэгт. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
2.Авлигатай тэмцэх байгууллага дараахь гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна:
2.1.Эрүүгийн хуулийн 22.1/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.3/Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах/, 22.4/Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5/Хахууль өгөх/, 22.6/Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах/, 22.7/Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх/, 22.8/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 22.9/Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 22.10/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.11/Дураараа аашлах/, 22.12/Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 22.13/Хахууль авах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.2.Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн Эрүүгийн хуулийн 18.6/Мөнгө угаах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт.
3.Цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна.
4.Тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно.