6.3 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.3 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээ

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад дараахь эрхтэй:

1.1.мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шуурхай зохицуулалт хийх;

1.2.мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах;

1.3.шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх;

1.4.хавтаст хэргийн материалтай биечлэн танилцах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, мөрдөгчид дэмжлэг үзүүлэх зорилгоор бичгээр зааварчилга өгч, биелэлтийг хангуулах;

1.5.шаардлагатай тохиолдолд мөрдөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

1.6.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

ЯЛЛАГДАГЧ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.