7.9 дугаар зүйл. Яллагдагчийн үүрэг
1.Яллагдагч дараахь үүрэг хүлээнэ:
1.1.шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;
1.2.шүүх хуралдааны дэгийг сахих;
1.3.шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
1.4.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх;
1.5.оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх.
2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно.
ХОХИРОГЧ, ИРГЭНИЙ НЭХЭМЖЛЭГЧ, ИРГЭНИЙ ХАРИУЦАГЧ