7.8 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцох

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.8 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцох

1.Яллагдагч анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно.

2.Яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргавал талуудын саналыг харгалзан шүүх шийдвэрлэнэ.

3.Яллагдагчийг энэ хуульд заасан үндэслэлээр дуу-дүрсний төхөөрөмж ашиглан өөр газраас шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.