8.6 дугаар зүйл. Иргэний хариуцагч
1.Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.
2.Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
3.Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч дараахь эрх эдэлнэ:
3.1.нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах;
3.2.баримт сэлт, хүсэлт гаргах;
3.3.энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т заасан эрх.
4.Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч нь энэ бүлэгт заасан үүргийг хүлээнэ.
5.Иргэний хариуцагчид энэ хуулийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан журам нэгэн адил хамаарна.
БУСАД ОРОЛЦОГЧ