9.2 дугаар зүйл. Шинжээчийн эрх, үүрэг
1.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д заасан эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.1.хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийх тохиолдолд хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй танилцах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.2.прокурор, мөрдөгчийн зөвшөөрснөөр мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, түүнчлэн шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар оролцогчид асуулт тавих, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.3.дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргах; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.4.аюулгүй байдлаа хангуулах талаар хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар хасагдсан./
/Энэ заалт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар хасагдсан./
2.Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.
3.Дүгнэлт гаргасан шинжээч нь мэдүүлэг авахаар шүүх, прокуророос дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг энэ хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.
4.Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.