9.3 дугаар зүйл. Мэргэжилтэн

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9.3 дугаар зүйл. Мэргэжилтэн

1.Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны явцад, эсхүл шүүх хуралдаанд ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх, хамгаалах, техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эрүүл мэндэд аюул, эсхүл орчинд хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, химийн хортой бодис, бусад эд зүйл байвал тэдгээрийг аюулгүй болгох, зөвлөгөө авах зорилгоор тухайн хэрэгт хувийн сонирхолгүй тусгай мэдлэг, туршлага бүхий хүнийг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр мэргэжилтнээр оролцуулж болно.

2.Мэргэжилтэн дараахь эрхтэй:

2.1.өөрийн оролцож байгаа ажиллагаатай холбогдуулан асуулт тавих;

2.2.техник хэрэгсэл, төхөөрөмж ажиллуулах;

2.3.өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;

2.4.гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах /албан үүргийнхээ хувиар оролцсон бол энэ заалт хамаарахгүй/;

2.5.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах хүсэлт гаргах.

3.Мэргэжилтэн дараахь үүрэгтэй:

3.1.шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж, өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан мэдүүлэг өгөх;

3.2.өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар оролцогчийн асуултад хариулах, тайлбарлах;

3.3.өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг задруулахгүй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.