9.4 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9.4 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч

1.Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно.

2.Орчуулагч, хэлмэрч дараахь эрхтэй:

2.1.өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;

2.2.орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол оролцохоос татгалзах;

2.3.гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах.

3.Орчуулагч, хэлмэрч дараахь үүрэгтэй:

3.1.шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирж орчуулах, хэлмэрчлэх;

3.2.үнэн зөв орчуулж, хэлмэрчлэх;

3.3.баримт бичиг, эсхүл түүний оролцоотой явагдсан мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд үнэн зөв орчуулж, хэлмэрчилснийг баталж гарын үсэг зурах;

3.4.хэлмэрчлэх, орчуулах явцад мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл, хэргийн талаархи баримт, мэдээллийг задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.5.мөрдөн шалгах ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих.

4.Орчуулагч, хэлмэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ биелүүлээгүй, эсхүл санаатай зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

5.Энэ зүйлд заасан журам нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг мэдэх хэлмэрчид нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.