9.7 дугаар зүйл. Хөндлөнгийн гэрч

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9.7 дугаар зүйл. Хөндлөнгийн гэрч

1.Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна.

2.Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна.

3.Хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй.

4.Хөндлөнгийн гэрчээр оролцсон хүн гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирэх, мөрдөн шалгах ажиллагааны журам сахих, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

5.Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ҮНДЭСЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.