11.13 дугаар зүйл. Даатгалын тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.13 дугаар зүйл. Даатгалын тухай хууль зөрчих

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Монгол Улсад оршин суугч хүн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгөө хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл аваагүй гадаадын даатгагчтай даатгалын гэрээ байгуулахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасныг зөрчиж даатгагч өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа энэ хэсэгт заасан хөрөнгийн талаар эрх бүхий байгууллагаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулиар хориглосон үйлдэл хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Даатгагч:

4.1.хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;

4.2.хуульд заасан шаардлагыг хангаагүй аудиторыг санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор томилсон;

4.3.урт хугацааны даатгагч хуульд заасны дагуу өөрийн актуарчийг томилоогүй, эсхүл хуульд заасан хугацаанд актуарын хяналт шалгалт хийлгээгүй;

4.4.зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж даатгалын үйл ажиллагаа, түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн;

4.5.оноосон нэрийн ард "даатгал" гэсэн үгийг заавал хэрэглэх журам зөрчсөн;

4.6.даатгагч, түүний холбогдох этгээд үйл ажиллагааны шалгалтын үед хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй;

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.8.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагааг шилжүүлсэн, эсхүл нэгтгэсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Даатгалын компанийн гаргасан бүх хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.Аудитор нь даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан:

6.1.даатгагч төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болж болзошгүй байгаа;

6.2.даатгалын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн, эсхүл үйлдсэн байж болзошгүй;

6.3.даатгагч хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Даатгагч аудитортай байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл аудитор өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд аудитор нь:

7.1.гэрээ цуцалсан, эсхүл чөлөөлөгдсөн тухай, түүний үндэслэлийн талаар;

7.2.энэ зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтад заасан дүгнэлт гарсан тохиолдолд энэ талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд актуарчаар ажилласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.Актуарч нь:

9.1.даатгагч хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг зөрчсөн, эсхүл зөрчсөн байж болзошгүй, эсхүл даатгагч хууль тогтоомж зөрчсөн нь даатгуулагчийн эрх ашигт ноцтой нөлөөлнө гэж үзсэн тухай даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан дүгнэлтийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй;

9.2.хуульд заасны дагуу энэ зүйлийн 9.3 дахь заалтад заасныг даатгагчид мэдэгдсэн бөгөөд тогтоосон хугацаанд даатгагч ямар нэг арга хэмжээ аваагүй бол энэ тухай эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;

9.3.даатгагч түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад хуульд заасан асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч байгаа этгээд, эсхүл даатгагч болон бусад этгээдээс хууль, даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагад гаргаж байгаа аливаа зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад ирүүлсэн мэдээлэл, баримтад өөрчлөлт орвол зөвшөөрөл хүссэн этгээд энэ тухай даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, эсхүл аливаа хүн, хуулийн этгээд даатгалын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.Хуулиар тогтоосон албан журмын даатгалд даатгуулаагүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.Даатгагч:

15.1.хуулиар тогтоосон даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлээгүй;

15.2.хуульд заасан даатгалын нөөц санг бүрдүүлээгүй;

15.3.хуулиар тогтоосон ногдол ашиг хуваарилах нөхцөлийг зөрчиж ногдол ашиг хуваарилсан, эсхүл хуваарилахаар зарласан;

15.4.хуульд заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөөгүй;

15.5.даатгагч нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөөгүй;

15.6.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй;

15.7.компанийн нэгдлийн гишүүнчлэлтэй нь холбогдуулан эрх бүхий байгууллагаас шаардсан тухайн нэгдлийн гишүүн аль ч этгээдийн санхүүгийн болон компанийн нэгдлийн нэгдсэн тайланг ирүүлээгүй;

15.8.эрх бүхий байгууллагаас даатгагчийн санхүүгийн байдлын талаарх шаардлагатай гэж үзсэн асуудлыг актуарчаар шалгуулах, эсхүл актуарын тайлан гаргаж өгөхийг шаардсаныг биелүүлээгүй;

15.9.даатгалын эрсдэлийг хариуцах үүргээ давхар даатгуулах төлөвлөгөөг даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагаар батлуулаагүй;

15.10.бизнес төлөвлөгөөг батлуулах, үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй;

15.11.давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлэх, эсхүл тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргах үүргээ биелүүлээгүй;

15.12.урт хугацааны даатгагчийн сан байгуулах, түүнийг зарцуулах журам зөрчсөн;

15.13.ерөнхий захиргааныхаа хаяг болон түүний өөрчлөлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй;

15.14.хуульд заасан салбар, төлөөлөгчийн газар нээхтэй холбогдсон журам зөрчсөн;

15.15.эрх бүхий албан тушаалтныг томилох журам зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр томилсон;

15.16.үйл ажиллагааны шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан тохиолдолд тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хариу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;

15.17.эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор, эсхүл гадаадын зохицуулах байгууллагын тавьсан хүсэлтийн дагуу мэдээлэл, баримт бичгээр хангахыг даалгасан мэдэгдлийг хүлээн авсан боловч биелүүлээгүй;

15.18.эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй;

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.20.төлбөрийн чадвар хуульд заасан үзүүлэлтэд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.21.өөрийн актуарчийг томилсон, эсхүл чөлөөлсөн тухай бүрд эрх бүхий байгууллагад ажлын 5 өдрийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.22.өөрийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх дуусгавар болсон, эсхүл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд энэ тухай ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.Аудитор нь даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан даатгагч дүрмийн сангийн доод хэмжээ, компанийн хувьцаа, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан, ногдол ашиг хуваарилах, урьдчилгаа, эсхүл зээлтэй холбоотой хязгаарлалтыг ямар нэг хэлбэрээр зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.Актуарч нь:

17.1.өөрийн үйл ажиллагаандаа даатгалын багц дүрэмд заасан актуарын стандартыг дагаж мөрдөөгүй;

17.2.даатгагчийн санхүүгийн байдал, нөөцийн сан, төлбөрийн чадвар, даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхолд нөлөөлж болох аливаа асуудлаар шаардлагатай арга хэмжээ авах талаар даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.