14.10 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.10 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, осол, зөрчлийг шинжлэн шалгахад болон төмөр замын суурь бүтцийг сэргээн босгох үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Төмөр замын тээврийн дүрэм, журмыг зөрчсөн бол буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Хуульд заасныг зөрчиж: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.Төмөр замын тусгай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, үйл ажиллагаа явуулсан, галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулсан, зогсоосон, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчсон, төмөр зам дээр эд зүйл байрлуулсан, мал, ердийн хөсгийг төмөр замын гарамгүй гарцаар гаргасан; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.төмөр замын тээврийн зориулалттай газарт мал бэлчээсэн, төмөр замын тээвэрт холбогдолгүй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн, зориулалтын бус барилга, байгууламж барьсан, объект байрлуулсан, Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх ачиж, буулгах, хадгалах журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Шаардлага хангаагүй төмөр замын суурь бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн, техник хэрэгслийг төмөр замын тээвэрт ашигласан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч, салбар зам эзэмшигч нь бусдын үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Тээвэрлэгч нь бусдын эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээвэрт ашигласан, ачилтад авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Төмөр замын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.тусгай зөвшөөрөлгүй; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангаагүй; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.бусдын тусгай зөвшөөрлөөр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.Төмөр замын тээврийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.