5.16 дугаар зүйл. Энгийн харуул, манааны журам зөрчих
1.Энгийн харуул хамгаалалт, манааны талаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.